Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус III хуралдааныг 2017 оны 04 сарын
05-ны өдөр зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. 2017 онд Байгаль орчныг хамгаалах сангийн төсвөөр хийгдэх ажлуудын жагсаалтыг батлах
2.ИТХ-ын бодлогын хороодоос хийх ажлын төлөвлөгөө, хяналт шалгалт хийх удирдамжийг хэлэлцэх
3.Суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-тэй хийх нийгмийн хариуцлагын гэрээ, гэрээнд тусгах санал
4.Сөгнөгөр ,Баянголоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн хүсэлтийн тухай
5.Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тэргүүлэх чиглэл, зээлийн дээд хэмжээ, хяналтын зөвлөлийг батлах тухай
Сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг дараах чиглэлээр тогтоож батлав.
1.Жижиг цехийн тоног төхөөрөмж, хүчин чадлыг сайжруулах шинэчлэх үйлчилгээ
2.Өрхийн тариалалт төмснөөс бусад хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хашаажуулалтыг сайжруулах
3.Сав баглаа боодлын үйлдвэрийг нэвтрүүлэхэд зориулах
4.Хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулах
5.Стандартын шаардлага хангасан ахуйн үйлчилгээний цэг байгуулах