Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

Сумын 2015 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

2016-01-29

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит II хуралдааныг 2016 оны 01 сарын 29-ны өдөр зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд:
1. Сумын аварга шалгаруулах журамыг батлах
2. Сумын 2015 оны Хөдөлмөрийн аваргуудыг хэлэлцэн батлах
3.Хөрөнгө актлах тухай
4. Цэргийн албыг дүйцүүлэн хаах тухай
5. Урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж дүгнэх
6.Эм , эмнэлэгийн хэрэгслийн тендерийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Сумын Хөдөлмөрийн аварга шалгаруулах журмын дагуу дараах нэр бүхий иргэд ,албан байгууллагууд ажлын амжилт, үйл ажиллагаагаараа хошуучилж сумын Аварга боллоо.
1. Сумын Аварга малчинаар -Цогтөндөр II багийн  Мянгат малчин Н.Булгаа
2.Сумын Аварга фермер- Цогтөндөр II багийн фермерч Б.Алтанхуяг
3.Сумын Аварга тариаланчаар- Сөгнөгөр Баянголын III багийн иргэн Д.Лхагважав
4.Сумын Аварга төрийн албан хаагчаар- Сөгнөгөр  III багийн байгаль хамгаалагч О.Гансүх
5.Эрүүл мэнд , спортын Аварга ажилтанаар - ЕБС-ийн биеийн тамирын багш Ц.Батэрдэнэ
6.Сумын Аварга багшаар- Сөгнөгөр III багийн" Дэлбээ" цэцэрлэгийн багш Б.Оюунтуяа
7.Сумын Аварга  худалдаа нийтийн хоол, ахуй үйлчилгээний ажилтанаар- Мандал I багийн Дэлбээ цайны газрын эзэн Г.Нарантуяа
8.Сумын Аварга үйлчилгээний ажилтанаар- ЕБС-ийн дотуур байрны  үйлчлэгч Болормаа
9. Сумын Аварга байгууллагаар- Засаг даргын тамгын газар тус тус шалгарлаа. Нийт аваргууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%