Монгол улсын засгийн газар , ХБНГУ-ын засгийн газар хоорондын санхүүжилтээр хэрэгжиж буй Жаргалант тосгоноос Батсүмэр сум хүртэлх 29,36 км хатуу хучилттай авто замын ажил дуусч техникийн комиссд хүлээлгэж өгөхөд бэлэн боллоо. Сумын ИТХ-ын даргын батласан удирдамжийн дагуу "Өмч төсөв санхүү , хууль эрх зүйн бодлогын" хорооны У.Болормаа ахлагчтай бүрэлдэхүүн суманд хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгуудын ажлын гүйцэтгэл, хатуу хучилттай засмал замын ажлын явцтай танилцаж дүгнэлт гаргаж , зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар өгч ажиллаа.