Төв аймгийн Цагдаагийн газрын Б.Энхчулуун ахлагчтай 6 дугаар бүсийн алба хаагчид сумын ГХУСАЗЗ-тэй хамтран 2 хоног ажиллаа. Суманд ажиллах хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа 2 иргэнийг саатуулан Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь ЦХ-т материалыг бүрдүүлэн өгсөн.Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн 6 иргэнийг 205,0 төгрөгөөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 14 иргэнийг 70,0 мянган төгрөгөөр торгож, зөрчилтэй явсан 34 жолоочид дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулан сануулга өгсөн байна.