Сумын ЗДТГ-ын газрын даамал Давааням 2015 онд хийсэн ажил болон газар эзэмшүүлэлт, өмчлөлтийн талаар ирсэн 120 өргөдлийн барагдуулалтын тухай ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийв.2015 оны эхний 4 сарын байдлаар:
1. Мандал 1-р багийн 14 иргэнд 2,8 га газар
2.Цогтөндөр 2-р багийн 48 иргэнд 9,6 га газар
3.Сөгнөгөр Баянголын 3-р багийн 37 иргэнд 7,2 га газар
4.Үдлэг 4-р багийн 26 иргэнд 5,2 га газрыг тус тус эзэмшилээр олгосон байна.
Мөн Цогтөндөр II багийн 4 иргэнд 0,28 га , Сөгнөгөр Баянголын III багийн 2 иргэнд 0,14 га, Үдлэг IV багийн 2 иргэнд 0,14 га газрыг тус тус өвөлжөөний зориулалтаар олгосон.