Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлогын төсөлд тусгах санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2015.04.20-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийт 26 иргэн оролцож тулгамдаж буй асуудлаа эрэмбэлж тэдгээрээс шаардлага бүхий 6 асуудлыг бодлогын төсөлд тусгахаар санал оруулж байна. Үүнд:
1. Залуучуудыг төсөл, хөтөлбөрт хамруулж жижиг дунд үйлдвэрлэлийг олноор байгуулж, тэнд ажиллах залуучуудыг мэргэшүүлэн, өөрсдөөр нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлэх нөхцөл боломжийг ханган зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх
2.Залуу боловсон хүчин ажиллах хугацаандаа амьдрах ажилчдын байртай болгох
3.Залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх байгууламжийг /спорт цогцолбор,цахим орчин, номын сан/ иж бүрнээр нь байгуулах
4.Хөгжлийн бэрхшээлтэй, эмгэг согогтой хүүхдээ асран сувилдгийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг/эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний тэтгэмж олгодог байх
5.Залуу боловсон хүчнийг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд дэмжиж дэмжлэг үзүүлэх
6.Гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгдөг, зуучилдаг сэтгэл зүйчийг бодлогоор бэлтгэж орон нутагтаа ажиллуулах зэргэ саналууд гарав.