Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

Хангайн бүсийн уралдаан болов

2015-03-05

Монгол түмний баяр сар шинийн  баярын дараа буюу шинийн аравны билэгт  сайн өдөр Хангайн бүсийн хурд-2015 хурдан морьдын уралдаан Батсүмбэр сумын Өвөрхудагт амжилттай  зохион байгуулагдлаа.Уралдаанд Төв аймгийн хойд бүсийн  сумдаас гадна УБ хот, Сэлэнгэ аймгийн  сумдаас азарга , их нас , соёолон  насны морьд нийлсэн  240 гаруй  шанадаст хүлгүүд алтан жолоо өргөлөө. Үүнд:Азарга: Түрүү- Батсүмбэр сумын 2-р багийн иргэн Н.Эрдэнэбаярын зээрд халзан
Аман хүзүү- УБ хот Баянзүрх дүүрэг Ц.Баатарын Хар азарга, Айргийн гуравт-Батсүмбэр сумын  Д.Энхбатын Халтар азарга, айргийн дөрөвт- Борнуур сумын Д.Амарсайханы Хээр азарга, айргийн тавд-Батсүмбэр сумын Б.Дэжиджаргалын Халиун азарга
Их насны түрүү- Угтаалцайдам сумын Б.Гончигийн Зээрд халзан, аман хүзүү- Батсүмбэр сумын Ц.Жаргалсайханы Хул, айргийн гуравт -Батсүмбэр сумын Ч.Батчулууны Халтар, айргийн дөрөвт- Батсүмбэр сумын  Г.Анхбаатарын Сартай хонгор,айргийн тавд-Батсүмбэр сумын Б.Түвшинбаярын Халтар,Соёолон- түрүү УБ хот Б.Дорж Хонгор, аман хүзүү Баянцогт сумын Баярагийн Хонгор, айргийн гуравт -Борнуур  сумын Нэргүйн Унаган зээрд, айргийн дөрөвт  Батсүмбэр сумын П.Даваадоржийн Саарал, айргийнтавд- Борнуур сумын Амарсайханы хул соёолон орж торгон жолоогоо өргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%