Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг угтаж Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас аймаг, сумын цолтой 32 бөхийн тойргийн барилдааныг зохион байгуулав. Уг барилдаанд аймгийн заан С.Ганидэр түрүүлж, аймгийн начин Б.Батбаяр үзүүрлэж, сумын заан Э.Батхуяг, аймгийн харцага Б.Жавхлансайхан нар шөвгөрч , уран барилдааны шагналыг сумын заан Д.Жавхлантөгөлдөр нар тус тус байр эзэлсэн байна. Барилдааны үйл ажиллагааг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ганболд нээж үг хэлэв. Тэмцээнийг тус сумын уугуул "Шинэ зуун"ХХК-ны захирал О.Батхуяг ивээн тэтгэлээ.