Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан

2014-12-16

Сумын ИТХ-ын ээлжит  VII хуралдаан 2014 оны 12 сарын 19-д хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.Үүнд:
1. Сумын эдийн засаг нийгмийг  2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2015 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах
2.Сумын Засаг даргын  2014 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийн хэрэгжилтийг  хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх
3.Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны  төсвийн төсөл, 2015 онд ОНХ сангийн  хөрөнгөөр хийгдэх  ажлуудын  эрэмбэлсэн жагсаалтыг батлах тухай
4.2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөөг хэлэцэж батлах
5.2014 оны ОНХ сангаар хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, зардлуудын тайлан, сумын ИТХ-ын хяналтын зөвлөлөөс  2014 онд хийсэн  ажлын тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх
6.Ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүд, ойн анги, цагдаагийн хэсгийн хйисэн ажлын тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх
7.Сумын ИТХ, тэргүүлэгчдээс 2014 онд хийсэн ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр баталж 16-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар урьдчилсан байдлаар хэлэлцэж дүгнэлт гаргах гэж байна. Сумын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад багуудын иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдээс санал авч тусгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%