Хойд бүсийн сумдын Түшиц хурлынхан Борнуур суманд "Хүний эрхэнд суурилсан- Иргэдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, БИНХ-ын дарга нар нийт 45 төлөөлөл оролцов.