Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

Малчдын зөвөлгөөн боллоо

2014-10-20

2014 оны 10 сарын 15-ны өдөр 11 цагаас Соёлын төвд Малчдын бүлгийн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Доржбалжидаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн, Оюунлаг өөрчлөлт-Эрүүл идэвхитэй амьдрал ТББ-н тэргүүн Төрбат ,сумын ИТХ-ын дарга Д.Ганболд, Засаг дарга Д.Ганбаяр, ЗДТГ-ын албан хаагчид болон төсөвт байгууллагын удирдлагууд, 107 малчин оролцлоо. Зөвлөгөөнөөр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, 25 малчдын бүлгийг гишүүдийн хамт танилцуулан, шилдэг малчны бүлэг шалгаруулах аймгийн ИТХ тогтоолыг танилцуулж, малчдын бүлгээр аялах дэвтрийг “Түшээ гүн” малчны бүлэгт гардуулав. Мөн мал хамгаалах сангийн журмыг малчдаар хэлэлцүүлэв. Сумын ГХУСАЗЗ-өөс “Малын хулгайч нартай нутаг ус, баг сумаараа хамтран тэмцэж, малыг байнгийн хариулгатай байлгаж, хоорондоо мэдээлэл солилцон, хууль хяналт, олон нийтийн байгуулагуудтай хамтран ажиллах, үүнд нутгийн захиргааны байгууллага тусллалцаа үзүүлэх зэргээр хулгайч нарт боломж олгохгүй байх талаар төрийн байгууллага болон малчид идэвхи санаачлагатай ажиллацгаая” гэсэн уриалга дэвшүүллээ. Зөвлөгөөний дараагаар малчдад Соёлын төв болон ЕБС-ийн сурагчид урлагын тоглолт үзүүлж, бүжгийн цэнгүүн зохион байгууллаа. 
Батсүмбэр сум ГХУСАЗЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%