Тэмцээн зохион байгуулав
Зам тээврийн ослоос хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх, замын
хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилготой "НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ
2018" уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 6
баг оролцож авхаалж самбаа, авьяас чадвараа сорьсоноос 1-р байр
Сөгнөгөрийн цэцэрлэгийн Сүлд баг, 2-р байр Сонор баг, 3-р байр Одхон
багууд тус тус шалгарлаа.