Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

Баянхонгор аймгийн ИТХ иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт шалгарлаа

2014-07-22

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт шалгарсан билээ. 

Тэтгэлгийг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батласан бөгөөд уг тэтгэлгийн үйл ажиллагааг 9 дүгээр сард нээж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%