Хог хаягдал цэвэрлэв
Сумын ИТХ-ын дарга М.Бат-Эрдэнэ, тэргүүлэгч У.Болормаа, Т.Мөнхтуяа,
төлөөлөгч Ц.Алимаа, Н.Эрдэнэбаяр, Ц.Булган, А.Туяа, Д.Ганболд нар
санаачлан ЕБС-ийн 6-12-р ангийн сурагчдын оролцоотойгоор голын дагуух
хог хаягдлыг цэвэрлэлээ.Энэ үйл ажиллагаанд 300 гаруй сурагчид, багш
нарын хамт оролцов. Байгаль орчин, голын ай савыг хог хаягдал,
бохирдолоос хамгаалж хог цэвэрлэгээнд оролцсон багш сурагчид болон ажлыг
санаачилсан ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нарт талархал дэвшүүлж ажил
хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсье.